[ ЗОХИОМЖ ] My Boyfriend is gangster ~Ep.5~ ~~ Өрөвдөлтэй юм… + Юу?? ТЭР АЛУУРЧИН ЮМ УУ?? ~~

image

6-р хэсэг

Арай хийн таксинаас буун коллежийнхаа хаалгаар орж байтал аавын хүмүүс араас дагаж байгааг мэдэв. Эргэж ч харсангүй бушуухан орж хэвтмээр санагдаж байдаг чадлаараа хурдан алхана. Даан ч нэвширтлээ зодуулж тоосоо гөвүүлчихээд явж байгаа хүн яаж хурдан алхах вэ дээ… хурдан алхаж буй маань зүгээр үедээ мөлхөхтэй л ижил байв. Толгойны цус нүдлүү урсах үед л бие минь эвгүйрхэж толгой эргэсээр унаад өглөө

~

Орон дээрээ сэрэв. Цээж , гар , толгойг маань битүү боочихсон байв. Гэхдээ энд байх надад тийм ч таатай санагдсангүй… Бас аавтай тааралдахыг ч хүсэхгүй байна… хамгаалагчид маань оройн цайны үеэр бөөнөөрөө хооллодог учир надад оройг хүлээхээс өөр арга үлдсэнгүй…… дээшээ харж хэвтэнгээ Сонхва-г төсөөлөв. Хажууд нь ээж минь тэрний гараас атгаад инээмсэглээд л… о.О юу вээ??? Тэр муу хатуу хүйтэн сэтгэлтэй авгайг гэнэт бодоод л… нээрээ яаж коллежийн захирлын дансыг хоослож гудамжинд гаргах вэ? Ер нь яагаад зүгээр байгаа коллежийн захирлын халаасыг сэгсрэх гээд байгаа юм бол? Аэшшш!!! Би хэзээ иймэрхүү юм боддог болчихвоо… нээрээ залуус яаж байгаа бол??

-Крисийн талаас-

Өглөө эрт сэрчихээд орон дотроо хэд хөрвөөгөөд бостол хөлөн доор нэг зүйл гишгэгдээд басхүү хэн нэгэн хашгирав.

Тао:ААААААХХХ…

Крис:яа! О.о чи наанаа??

Тао хоёр орны завсар уначихсан хөнжлөө ороогоод хэвтэж байв

Тао:ТТ^ТТ та л… ганц Сөжү уучихаад агсраа биз дээ!!! * уйлах * энийг хараач!! Гээд хартал би орон дээр нь Сөжүнийхээ шилийг хагалаад нэг нэгээр нь зоочихсон байв.

Тао:тэгснээ хэвт! Хэвтэхгүй бол аваад шидчихнэ шүү нтр гээд -_- аэшшш!! Би таны орны дор шөнийг өнгөрөөсөн мэдэв үү!! Ороо нь орсонс бух шиг… би ямар үнээ юу!!! Алмасааа!!!

Крис:я-яа! Уураллаа уураллаа гээд том ахыгаа алмас??

Тао:та өчигдөр намайг чөтгөр гээ биз дээ!! Чартгар Чөөгий нтр гэчихээд!! Чөтгөрийн ах тэгвэл Алмас байдын мэдүү!! Гэсээр цүнхээ аваад гараад явчихав. Тэгснээ буцаж орж ирээд хувцасаа солиод гараад явав. Магадгүй тэр өөрийнх нь пандатай унтлаганы хувцасыг өөр хүмүүс харчихвы гэсэн дээ буцаж орж ирсэн байх :>>>>

-Чанёлын талаас-

Аэхх…толгой хагарахнээ~ яах гэж Крис хёнтой ууваа… ёоххх… гэсээр босоод угаалгын өрөө ортол Сэхүн суултуураа хаачихаад дээр нь гараад суучихсан толгой нь онхолдсоор унтаж байв. Би ч хүндэрмээр байсан тул ханаа хэд тогштол хашгираад нүдээ нээв. Бурхан минь Сэхүнэээ чи яачихаа вэ???

Сэхүн:ААААААА!!! О.О хол бай!! Аааааа!! Надаас холд!! Гээд гартаа нойлын цаас бариад : ойртох л юм бол амлуу чинь чихнэ шүү!!

Би:Сэхүна… чиний н-нүд…

Сэхүн:а-арай…

Тиймээ…Сэхүний ганц үзэн яддаг зүйл… тэр нойргүй хонох л юм бол нүднийх нь доогуух тодоос тод хар зураас гарчихдаг… ийм болоход нөлөөлсөн хүний амьдрал хол явдаггүй…

Сэхүн толинд хараад: алнаааааа!!!! Гэсээр нойлын цаасаа бариад надруу дайрав. Би ч гайхаж зогссоор баригдаад амлуугаа баахан нойлын цаас чихүүллээ

Сэхүн:муу зараа минь !! Дахиад архи уувал архины чинь шилээр Крис хён та хоёрын толгойг хага цохиод хаяна гэж мэд!!!

Воааа… Сэхүн уурлаж байна :>>

Би:би хэзээ архи уусын?

Сэхүн:-_- өчигдөр орой

Би:хэнтэй вэ???

Сэхүн:хөгшин төгзөгтэй -_-

Би:хэдэн цагт?? :>>

Сэхүн:оройны 9 цагын үед

Би:хэдэн минутанд?

Сэхүн:мэдэхгүй ээ… -_-

Би:хэдэн секунданд?

Сэхүн:=_=

Би:хэдэн дол-

Үгээ ч гүйцээж амжаагүй байтал Сэхүн: наад өмхий амаа татахгүй бол нойлын цаасаар хоолойг нь орооно гэж мэдээрэй… гээд нэг зовхи нь таталдаж хөхөрсөн нүдээр надруу ширүүн гэгч хараад сэрээгээд үзээрэй!! Гээд унтаад өгөв

Би:нээрээ чи тэгээд угаалгын өрөөнд юу хийж байсан юм?

Сэхүн:унтсан юм…

Би:яагаад?

Сэхүн:таниас болж -_-

Би:би яасан болоод чи тэнд унтдаг юм?

Сэхүн:та чинь намайг хувцасаа тайл…алив нааш ир нтр гээд хөөгөөд байсан биз дээ =_=

Би:мннн…

Сэхүн:та яг ГОМО :>>

Би:ЯА!!!!!!!!!!

-ЗОХИОГЧЫН ТАЛААС-

Үдийн цайны үеэр манай дөрвөн залуучууд цугтаа хоолны танхимд орж ирлээ. Нөгөө хэдэн охидууд нь дагасаар л…… гэхдээ тэд эндхийн бүх сурагчид Сонхва-гаас айдгыг мэддэг тул бушуухан шиг Сонхваг олж аваад хоолны танхимаас гарахаар явж байтал Сэхүний гараас хэн нэгэн татаад зогсоочихов. Энэ тэдний хажууханд сууж байсан Минхюк болон тэдний сагсны багынхан байсан ба Минхюк босж ирээд Сонхвагийн мөрөөр тэвэрсэн байсан Сэхүний гарыг буулгав. Тэрнийг босоход багынх нь таван гишүүд ч босчихсон байлаа.

Минхюк:Миний эмэгтэйгээс хол байвал яасан юм,шинэ жаалаа!

Сэхүн чимээгүй байлгүй: жаал?? Новш минь хэнийг юу гээд байгаа юм?? * дайрах *

Крис:яа У Сэхүн!!! Гэснээ тэрний цамцнаас татан чихэнд нь : бид энд Кай-д туслах гэж ирсэн! Битгий өөрсдийгөө мэдэгдэх гээд бай!!! * шивнэх *

Сэхүн:аэшшш!!

Чанёл:заза бид ч … ххэ^^…явах уу даа…

Сонхва харин гайхсаар : юу??

Чанёл:үгүй юу…хамт явцгаая-

Минхюк:би сая солонгосоор хэлсэн байхаа?? Сонхваг битгий оролд!!!

Сонхва:Кан Минхюк!! Арчаагүй амьтан минь чи…чи… хмнн… сайн сонс… би чамтай хэзээ ч… энэ насандаа бүр дараа төрөлдөө ч буцаж нийлэхгүй!

Минхюк шүдээ зуун : Сэхүний нүүрэнд тулж ирээд : дараа долоо хоногийн яг энэ өдөр… сагсны тэмцээнтэй шүү! Ялагдвал Сонхваг та нар ав. Харин та нар хожигдвол би Сонхва-г авах болно

Сонхва:Кан Минхюк!!! *алгадах*

Энэ үеэр бүх хүүхдүүд тэднийг тойроод зогсчихсон бас одоо болоод байгаа бүхний гэрч болцгоож байв. Тиймээс энэ үйл явдал Сонхва Минхюкыг алгадаад : Би ямар эд хогшил уу? Авах аа?? Чи ч хүн чанараа алдаж дээ!  Гэх үгээр цэглэгдсэн бөгөөд үргэлжлэл нь яг долоо хоногийн дараа эхлэхээр боллоо.

-Жонины талаас-

Орой болж бүхэл өдөржин ухаан ороогүй болж жүжиглэсээр хамгаалагчдыг явмагц шууд л толгойныхоо боолтыг аваад хувцасаа солиод гарлаа. Бие маань салагнаад автобусанд салгаснаж чичирсээр арай хийн дотуур байрандаа ирлээ. Одоо бол нуруу тэсэхийн аргагүй өвдөж байна………

Аэххх… хэвтэх ийм сайхан билүү… орондоо ороод шууд л нүд анилдаад унтчихлаа. Харин өглөө сэртэл Сонхва хөнжилд орж ирээд хамт хэвтэж байв.

-Миний талаас-

Орой өрөөндөө орж иртэл Жонин ирчихсэн байлаа. Тэрнийг хараад цочсондоо орон дээрээ лагхийтэл үсрээд суучихав. Нүдээ бүлтийлгэн тэрний ар нуруулуу ширтэж байгаад хөнжил нь цус болсоныг харлаа. Миний хэрэг биш ч хөнжлийг нь сөхвөл хувцасных нь ар тэр чигтээ цус болчихсон байв. Ээж маань эмч байсан болохоор шууд цамцыг нь эвтэйхэн тайллаа. Энэ чинь зодоон хийчихдэг юм байх даа??

Анхны тусламжын хайрцагнаас бинт авлаа. Тэрнийг дээш харуулан хэвтүүлтэл өвдсөн бололтой унтаж байгаа хирнээ ёолж шүдээ зуув. Бушуухан шинээр нурууг нь боогоод толгойнд нь лент наав. Ингээд харсан хөх няц болоогүй газар гэж алга. Гарыг нь боочихсон… боолтгүй хэсэг нь нил хөх няц… боолттой байгаа хэсэгүүд нь зүсэгдчихсэн байсан ба тэр үнэхээр бүр үнэхээр халуунтай байв. Халууны эм байхгүй бсан болохоор зүгээр л жин таьихаас өөр зүйл хийж чадсангүй. Гэхдээ тэрний халууныг өөртөө авж болно ш дээ… ийм аймар биетэй хүн халуунаа даахгүй ч юм билүү… зазаз дүүрсэн хэрэг гэсээр шууд л хөнжилд нь ороод тэрнийг тас тэвэрлээ. Халуун байна…гэхдээ дулаахан…илчтэй юм…

~

Өглөө би ганцаараа Жонины орон дээр хэвтэж байсан ба Жонины дуу угаалгын өрөөнөөс гарч байв… тэгтэл тэр тэнд утсаар ярьж байгаа бололтой

-Ааваа…
-Гэхдээ- мм… хурдан дуусгахыг хичээнээ…
-Мнн…ойлголоо

Тэр утсаа таслаад уйлав. Ээжээ…ээжээ… гээд л… өрөвдмөөр юмаа… би ч бас мартахыг хүсдэг бүхнийг…
Тэр жаахан байж байгааь өөр хүнлүү залгав. Энэ нь Крис байлаа

-Крис! Аав энэ даалгавараа хурдан дуусга гээд байна. Дараагийн хүнээ олчихсон. Тэр хүнийг дуусга гэсэн…юу?? Сагсны тэмцээн?? Кан Минхюк??? Т-тэр… * шивнэх * мнн… Сонхватай юу?? Ашш! Чимээгүй өнгөрөөхгүй яасан юм! Ахх… * ёолох * кхмнн… зазаз аавд хэлээд үзье… дараа долоо хоногыг дуусгаад л болоо шүү! … аан тэр…мм нөгөө нэг эмгэний хүүг өөрийнх нь өмнөөс шоронд хийсэн гэж хэлж байсан даа.. тиймээ та зөв таасан…аав гэртээ эмчлүүлж байгаа…би зугтчихсан… мхнн… гээд л… ярьсаар л байв. Харин би хаалганых нь гадна амаа ангайлган өрөөний хамтрагчаа АЛУУРЧИН ГЭДГИЙГ МЭДЧИХЭЭД ЗОГСОЖ БАЙВ.

ЮУ? ТЭР АЛУУРЧИН ЮМ УУ?? О.О

Дараагийн хэсэг 15 сэтгэгдэлийн дараа. Сэтгэгдэл аягүү муу байгаа… хүрэхийг нь хүлээвэл бүтэхгүй бололтой… гэхдээ оруулчихлаа. Гэхдээ дараагийн хэсэг 15 сэтгэгдэл хүрсэн тохиолдолд л орох болно!

8 responses to “[ ЗОХИОМЖ ] My Boyfriend is gangster ~Ep.5~ ~~ Өрөвдөлтэй юм… + Юу?? ТЭР АЛУУРЧИН ЮМ УУ?? ~~

Сэтгэгдэл бичих